Dark Light
Нийгэм | 2023-03-07

Испаниас 1.7 сая ам.долларын дарс хулгайлсан хосод 4 жилийн ял оноожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Испанийн Касерес хотын тансаг зэрэглэлийн зочид буудлаас Мексикийн гоо бүсгүй асан найз залуугийн хамт 1.7 сая ам.долларын 45 лонх дарс хулгайлсан хэрэг хоёр жилийн өмнө гарчээ. Уг хэргийг үйлдсэн хосод Испанийн шүүх дөрвөн жилийн хорих ял оноосон байна.

Хос үнэтэй ховор дарснуудыг хулгайлсныхаа дараа зугтсан ч есөн сарын дараа Хорват-Монтенегрогийн хил дээр баригдаж, Испанид авчирчээ. Гэмт этгээдүүдийг барьсан ч дарснуудыг эргүүлэн олж чадаагүй байна. 

Эх сурвалжуудын мэдээлснээр хос хуурамч паспортоор зочид буудалд өрөө захиалж, Мишелиний одтой зоогийн газарт 14 удаа хооллосныхоо дараа дарсны агуулахаар зочилж танилцжээ. Тэд агуулахын түлхүүрийг хулгайлсан байна. 

Гэмт этгээдүүдийн хулгайлсан дарсан дунд 19 дүгээр зууны үед дарсан 350,000 еврогийн үнэтэй дарс байжээ. Дэлхийн ховор үнэтэй дарснуудыг хулгайлсан этгээдүүдийг эрэн сурвалжлах ажил олон улс даяар өрнөсөн юм.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10