Dark Light
Нийгэм | 2023-03-07

"92 хүнийг эрэн сурвалжилж, гаднын улсаас эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ерөнхий прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Хариу ирсэн албан бичигт дурдсаны дагуу нийтдээ мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн бий. Өнөөдөр мөн 2 хүн нэмэгдэх байх. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлтийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан. Үүнийг оргон зайлсан гэж хэлэх бас боломжгүй. Бид АТГ-ын удирдлагуудтай бид уулзаж ярилцсан. Дээрх хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр Нийслэлийн прокурорын газар хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг интерполын шугамаар болон A SAP санд тэмдэглэж  зохион байгуулна. Ингээд нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гаднын улсаас эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулна.

Хоёрдугаарт өнөөдөр УЕП-т албан бичиг хүргүүлнэ. Эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ өнөөдөр хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийг хилээр гарахыг нь хориглоод байхад гадаад улс руу зорчоод байгаа нь өөрөө таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь уялдахгүй байна. Тиймээс эдгээр хүмүүсийн гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байгаа эсэх тухай бичгийг УЕП-т хүргүүлж байгаа. УЕП-т мөрдөгчийн санал ирвэл эдгээр хүмүүсийн паспортыг түтгэлзүүлэх чиглэлийн арга хэмжээг авах талаар албан бичгээр ирүүлэх ёстой. 

Монгол улс 23 улстай эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээтэй. Эдгээр улсуудаас эрх зүйн талаар харилцан туслалцаач гэдэг хүсэлтүүдээ дахин явуулах гэж байна. 

Мөн оргон зайлсан хүмүүсийн 80-90 орчим хувийг нь яг аль улсад амьдарч байгаа талаарх мэдээлэл бий. Тэдгээр улсын хууль сахиулах байгууллагатай гадаад харилцааны шугамаар хамтран ажиллах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Оргон зайлсан хүмүүс дотор Монгол Улсын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал, Т.Бадамжунай, Замын Үүдийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Үржинбадам зэрэг хүмүүс АТГ-д эрүүгийн хэрэг үүрсгэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан. Мөн С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Данель зэрэг хүмүүс мөн АТГ-д шалгагдаж байхдаа орон зайлсан. 

Ц.Учрал,  Б.Алтанцэцэг, А.Е.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимиддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтанцэцэг, Б.Нямдаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ, К.Наурызбек, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Төвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Б.Мэндсайхан, Д.Нямдорж, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, Н.Марат, Г.Билгүүн, А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батмагнай, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Г.Эрдэнэсувд, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Энхзаяа,  З.Цолмон, Шин Так, С.Ардакрей, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли Фэйн, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Нико Клаус, Фин Зинхай, Чалмерс Жорж, Б.Дабей,  Я.Оркин, С.Замембек, Б.Лхамсүрэн, Б.Никиперу Антон, С.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба,  Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр,  Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цао Фэй Фэй, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин,  Алтан-Эрдэнэ, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли Шу Лон, Хү Лэ Жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Ши Ха Мин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд,  Г.Тайванбаяр, Н.Төвшинтөр,  Н.Өлзийсайхан гэсэн хүмүүсийг авилга албан тушаалын болон бусад хэргүүдээр эрэн сурвалжилах  ажлуудыг зохион байгуулж байна. Энэ хүмүүсийг "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах бүх талын арга хэмжээг авч эрчимжүүлнэ. 

Бид дипломат харилцааны шугамаар, гадаадын улс орнуудтай хамтран ажиллах замаар эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулна. Гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа зөвхөн ЭСЯ-нд тухайн хүмүүсийг асууж, тодруулах ажлын зохион байгуулна. Дайчлан баривчлах зэрэг ажиллагааг зохион байгуулах эрх зүйн боломжгүй. Ажлын төлөвлөгөө гаргасан байгаа" гэлээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10