Dark Light
Нийгэм | 2023-03-07

Австрали улсаас Англи хэлний сайн дурын багш нарыг ажиллуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Боловсролын сайд Жейсон Клэйртэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр  Монгол, Австралийн боловсролын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. 

Монголын оюутан залуусын боловсролын түвшнийг дээшлүүлэхэд Австралийн тэтгэлэгт хөтөлбөр чухал хувь нэмэр оруулж буйд талархлаа илэрхийлээд цаашид хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг хүслээ.

Ялангуяа Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс Монголын оюутнуудад жил бүр олгодог одоогийн 10 квотыг хамтарсан санхүүжилтээр 50 болгож нэмэгдүүлэх, Монгол Улсын боловсролын тогтолцоо, үнэлгээний системийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах талаар талууд санал солилцсон. Мөн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, тэр дундаа англи хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 

Австралийн Боловсролын сайд Жэйсон Клэйр Австрали, Монголын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэг байгаагаа илэрхийлж, ялангуяа монголын залуу боловсон хүчнийг Австрали Улсад бэлтгэх, англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэх, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10