Dark Light
Нийгэм | 2023-03-07

"Талын салхи" мото фестиваль 7 дахь жилдээ зохион байгуулагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, хэлтсийн дарга В.Батчимэг “Чингис МС” клубийн ерөнхийлөгч П.Хатанбаатар, дэд ерөнхийлөгч Б.Анхбаяртай нартай уулзаж “Талын салхи” олон улсын мото фестивалийг зохион байгуулалтын талаар ярилцлаа. 

Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилгоор “Талын салхи” олон улсын мото фестивалийг  7 дахь жилдээ зохион байгуулна. 

Фестивальд 21 аймгийн мотоцикл сонирхогчид болон монгол туургатан улсуудын төлөөлөл ач холбогдол өгч, хүрэлцэн ирж оролцдог бөгөөд өнгөрсөн жилийн тухайд ОХУ-аас 100 гаруй мото спорт сонирхогчид оролцож байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10