Dark Light
Нийгэм | 2023-03-07

"АНЗААР" арга хэмжээг зохион байгуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах” зорилгоор АНЗААР арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Орхон аймгийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, ЗДТГ, төрийн байгууллагын удирдлага, алба хаагч, Гаалийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Эрүүл мэнд газар, Эрдэнэт дулааны цахилгаан станц, Баян-Өндөр сумын ИТХ, ЗТДГ-ын удирдлага, алба хаагч, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, Нийгмийн халамжийн хэлтэс, Татварын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, ерөнхий боловсролын 5 сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагч нарын 1141 хүнд  "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах" сэдвээр сургалт, мэдээллийн ажил зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10