Dark Light
Нийгэм | 2023-03-07

Монголын биатлончдын түүхэн амжилт

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Биатлоны өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Шучинскт эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас 6 биатлонч эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд өнөөдөр залуучуудын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн уралдаан болов. Манай улсаас эрэгтэйчүүдийн 15 км-ын индивидуэль төрөлд ОУХМ Энхбатын Энхсайхан уралдаж 21 дүгээр байрт оров. Э.Энхсайхан 20 сумнаас 5 (2+1+1+1) алдаж буудаж 47:51.3 минутын амжилтаар 91 тамирчнаас 70-ыг ардаа орхиж 21 дүгээр байрт орсон нь Монголын биатлончдын түүхэн амжилт гэж хэлж болно. 

Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдээс Б.Анхболд 85 (2+2+1+3), эмэгтэйчүүдийн 12.5 км-ын ганцаарчилсан уралдаанд ОУХМ М.Должинсүрэн (2+1+1+4) 85 тамирчнаас 67 дугаар байрт орлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10