Dark Light
Нийгэм | 2023-03-07

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчөөр Др.Сокорро Эскаланте томилогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт итгэмжлэх захидлаа гардууллаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДЭМБ-ыг төлөөлж манай улсад суух Суурин төлөөлөгчөөр томилогдсон Др.Сокорро Эскалантед баяр хүргэж, Монгол Улс, ДЭМБ-ын үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг талархан дурдав.

Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, Монгол Улсын төр, засгийн зүгээс хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч, тодорхой санал санаачилгууд дэвшүүлэн ажиллаж байгааг тэмдэглээд энэ хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10