Dark Light
Нийгэм | 2023-03-07

"Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнг ирэх сард зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын шог зураачдын "ШОГЧ БИЙР" холбоо, Монголын Эмнести Интернэшнл байгууллагатай хамтарсан "Цаг уурын өөрчлөлт", “Цар тахал ба хүний эрх" сэдэвт асуудал хөндсөн шог зургийн үзэсгэлэнг ирэх 4 дүгээр сарын эхээр Дархан-Уул Аймгийн Музейд толилуулахаар боллоо. Тухайлбал: “Цар тахал ба хүний эрх” номд МУСТА, Шог зураач, шог зохиолч Д.Мянганзамын 7 бүтээл багтсан байна. 

Монголын Эмнести Интернэшнл байгууллага нь шог зураачидтай хамтран жил бүр "Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэн зохион байгуулдаг аж. Уг үзэсгэлэнгийн зорилго нь хүн бүр эрхээ мэдэн хариуцлагаа ухамсарладаг, бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгох, мөн хүний эрхийн асуудлыг хөндсөн Монголын шог зургийн бүтээлүүдийг хамгаалах, хадгалах, үзэсгэлэнгийн бүтээлийг Монголдоо төдийгүй дэлхийн хүртээл болгох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10