Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, "Мөнгөн завьяа" автобусны буудал дээр байршуулсан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэн, газар чөлөөлөлтийн ажил явагдлаа.
Зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүд нь гудамж, зам талбай, автобусны буудлын үзэгдэх орчныг хааж, зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд осол аваарт өртөх эрсдэлийг дагуулж, орчны бохирдол ихээр үүсгэж, Тамхины хяналтын тухай хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж ирсэн тухай тус дүүргээс мэдээллээ.
Цаашид үе шаттайгаар зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлөхөөр ажиллаж байна.
АДМИН








Нийгэм







