Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт хамаарагдах Монгол орны хамгийн том арал Агваш арлын орчимд хуримтлагдаад байсан сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Агваш багийн иргэд санаачлан хэрэгжүүллээ.
Тэд 23 машин буюу 70 тонн хог хаягдлыг сумын төвлөрсөн хогийн цэгт буулгасан байна.
Дээрх ажилд Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргааг төлөөлж Агваш багийн хэсэг хариуцсан байгаль хамгаалагч Л.Бэлэгдэмбэрэл хамтран ажиллажээ.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг цогцолборт газрын хэмжээнд хангуулан ажиллахаар зорилт тавин ажиллаж байна.

АДМИН








Нийгэм







