Dark Light
Нийгэм | 2023-03-08

Эмэгтэйчүүдийн зөвлөл хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Эмэгтэйчүүдийн зөвлөл” Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа. Санамж бичгийн хүрээнд тус байгууллагын эмэгтэй алба хаагчдын нийгмийн харилцаан дахь манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгохын зэрэгцээ боловсролын чиглэлээр төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж, харилцан мэдээлэл солилцохоор тогтлоо. Санамж бичиг байгуулснаар “Дэлхийн мөрөөдлийн сургууль” ТББ, Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо, Солонгос дахь Монгол эмэгтэйчүүдийн зөвлөл болон бусад улс орнуудын эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран эмэгтэй алба хаагчид гадаад улс орнуудад туршлага судлах, сурч боловсрох, мэдлэг чадвараа дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19