Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан Хүүхдийн мэдрэл судлал, Мэдрэлийн мэс заслын үндэсний баг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогц тусламж үзүүлэх ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоог хийж эхэллээ. Энэ хүрээнд хүүхдийн мэдрэл судлал, зүрх судасны эмгэг судлал, Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал, амьсгалын эрхтний эмгэг судлал, бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлал, нүдний эмгэг судлал, хүүхдийн шүд, цусны эмгэг судлал, чих хамар хоолойн эмгэг судлал, өсвөр үе, удам зүй, харшил, хэл засал, үе мөч судлал, ерөнхий мэс засал, мэдрэлийн мэс заслын зэрэг нийт 18 төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгийг нийт 88 хүүхдэд хийсэн байна. Энэ удаагийн үзлэгт клиникийн 3-р эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нар хамтран оролцож байгаа бөгөөд уг үзлэгийг 4 долоо хоног дараалан бямба гаригт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Нийгэм | 2023-03-08
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







