Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх 2 улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: "Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс хооронд аялал жуулчлал, бизнес, худалдаа эдийн засгийн харилцаа хөгжих маш том боломж бий болох юм. Ялангуяа Монголоос шинэ эко мах, хушны самар өндөр үнээр экспортлох, зундаа 50-60 градус хүрч халдаг Арабын орнуудаас Монголын сэрүүн зунаар амрах боломжууд нээгдэнэ гэж харж байна.
Дэлхийд агаарын тээврийн үйлчилгээгээрээ НЭГ-т ордог Катар эйрвэйзээр Монголчууд үйлчлүүлнэ.
Ийнхүү монгол улс 40 дэх улстайгаа агаарын харилцааны гэрээ байгуулж, шууд нислэг үйлдэх боломжтой боллоо" хэмээн мэдээллээ.

АДМИН








Нийгэм







