Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн эмэгтэй алба хаагчид “Манлайлалд эмэгтэйчүүд бидний оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг энэ сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү чуулга уулзалт нь Зэвсэгт хүчинд 2023 оныг "Залуу офицеруудын манлайллын жил" болон зарласантай холбоотойгоор анги, салбарт олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж буйн эхлэл нь юм.
Чуулга уулзалтаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эмэгтэй алба хаагчдийн тэгш оролцоог нэмэгдүүлэх, манлайлалд эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх, эмэгтэй алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдалд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, хамт олны дунд нөхөрсөг харилцааг бий болгохыг зорилоо.
АДМИН








Нийгэм







