Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн удирдлагууд "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан ангийн эмэгтэй алба хаагч болон хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг төлөвлөн зохион байгууллаа.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутын санаачилгаар Орхон аймгаас татагдсан зарим хугацаат цэргийн алба хаагч ээждээ цэцэгт мэндчилгээ хүргэж, албаа нэр төртэй хааж буйгаа илтгэлээ.
Мөн Орхон аймгийн ЗДТГ, ГБХЗХГ-тай хамтран гэр бүлийн эерэг харилцааг нэмэгдүүлэх, хосуудын сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Үнэ цэн" сургалтыг зохион байгуулж, үргэлжлүүлэн цэргийн албанд хосоороо ажиллаж байгаа алба хаагчдын дунд "Сэтгэл нэмье" гэр бүлийн өдөрлөгийг явуулж, нэгэн өдрийг үр дүнтэй өнгөрүүлэв.
АДМИН








Нийгэм







