Dark Light
Нийгэм | 2023-03-09

3 настай хүүг зодсон байж болзошгүй этгээдийг баривчлан шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж ажиллаж байна.

Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна. Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г  баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10