Dark Light
Нийгэм | 2023-03-09

Хойд эцэгтээ зодуулсан 3 настай хүүгийн биеийн байдал хүнд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

Урьдчилсан байдлаар хүүгийн хойд эцэг болох "Э" нь харж байх хугацаандаа зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд "Э" нь хүүг эмнэлэгт хүргэгдсэний дараа оргон зайлсныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг асуудалтай холбогдуулан хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад: 

Гурван настай хүү тархинд цус харвасан, хүзүү, нуруу, гар хугаралтай хавсарсан хүнд гэмтэлтэй, ухаангүй байдалтай яаралтай түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн. Одоогоор ухаан ороогүй, биеийн байдал маш хүнд сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10