Авлигын эсрэг шүгэл ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр:
Манай улс авлигын төсөөллийн индексээр жил ирэх тусам оноо алдаж 180 гаруй улсаас 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Тиймээс Ерөнхий сайдын санаачилгаар авлигын эсрэг таван Ш ажиллагааг зохион байгуулж байгаа. Тус ажлын хүрээд ШҮГЭЛ ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан.
Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 1111 төв, E-Mongolia болон шүгэл ажиллагаа нэртэй сошиал хуудаснууд, шуудангийн салбар, ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдээр хүлээн авах боломжтой.
Эхний ээлжид 1111 төв дээр долоо хоногийн Баасан гараг бүрд 09:00-12:00 цагийн хооронд шүгэл ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй уулзалт зохион байгуулна. Мэдээлэл авах эхний арга хэмжээ маргааш буюу гуравдугаар сарын 10-нд болно. Ингээд шүгэл ажиллагаа эхэлж буйг мэдэгдэж байна гэв.
АДМИН








Нийгэм



