Dark Light
Нийгэм | 2023-03-09

“Жаргалтай ээж” өдөрлөгийг зохион байгуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд хөгжлийн “Daimond mind” академитай хамтран “Жаргалтай ээж” өдөрлөгийг зохион байгууллаа.

Арга хэмжээг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нээж, эмэгтэйчүүдээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү өдөрлөгийн үеэр:

XXI зууны цахим ээж;

Амьдралын эх ус, yсны эх мод;

Аз жаргалтай ээж;

Бусадтай жишилгүйгээр өөрийгөө хайрла;

Гэр бүлийн үнэ цэнэ;

Хуримтлах дадалтай ээж;

Ээжүүдийн асуудал юу вэ? зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм.

Түүнчлэн “Хэрхэн сайн ээж байх вэ?” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт олны танил, манлайлагч 300 эмэгтэй оролцож,  аз жаргалтай байх, урлагт хамтдаа суралцахыг уриалав. Мөн манлайлагч эмэгтэйчүүд ур чадвар, туршлагаасаа хуваалцсан нь ээжүүдэд хэрэгцээтэй ур чадваруудыг эзэмшүүлсэн арга хэмжээ боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10