Dark Light
Нийгэм | 2023-03-09

Замын-Үүдийн туузан хаалтыг эвдэж хулгайн тээвэр нэвтэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тус хулгайн тээврийн талаар тодруулахад шөнө  “Төлбөр авах цэг”-ээр гаралгүйгээр хулгайн тээвэр нэвтэрсэн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу үзлэг шалгалт хийхэд 2023 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө туузан хаалтын боолтыг бүгдийг тайрч гараад төмөр утсаар боож үлдээсэн байна. 

Уг үйл явдал нь Зам, тээврийн хөгжлийн Сайдаас ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу даац хэтрүүлэн тээвэрлэж байгааг газар дээр нь үзэж танилцан авто замын хучилт, гүүрийг эвдэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг таслан зогсоох, Улсын чанартай авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангуулж, хяналт тавих механизмыг бүрдүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах ажлын хэсэг гарч ажиллаж байгаатай холбоотойгоор хулгайн тээвэр хийх болсон гэж албаны хүмүүс үзэж байна. 

Тус хэргийг Замын-үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

Тус төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хуулийн хүрээнд тээвэрлэлт хийхийг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10