Dark Light
Нийгэм | 2023-03-09

"Хүүгийн нурууны нугалам хугаралтай, хавсарсан хүнд гэмтэлтэй байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-д 3 настай эрэгтэй хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай иржээ. Тухайн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж сэжигтнийг баривчлан шалгаж байна. 

Хүүгийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс өнөөдөр мэдээлэл өглөө. 

ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа: ГССҮТ-д 2023 оны гуравдугаар сарын 8-ний өдөр шалтгаан тодорхойгүй биеийн байдал маш хүнд 3 настай хүүхэд 103 түргэн тусламжийн машинаар хүргэгдэж ирсэн. Хүүхдийг хүлээн авч ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн эмч нар оношилгоо, шинжилгээг бүрдүүлж, үзлэгийг хийсэн. Хүүхдийн биеийн байдал одоогийн байдлаар хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, нурууны гуравдугаар нугалмын хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй байна. Нарийн мэргэжлийн оношилгоо шинжилгээг эх нялхсын эмч нартай хамтран хийсэн. Мөн хүүхдийн шулуун гэдэсний орчимд зөөлөн эдийн няцрал, гэмтэл ихтэй гэсэн онош өнөөдөр нэмж тодорсон" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10