Dark Light
Нийгэм | 2023-03-10

Хамбург хотын христийн сүмд зэвсэгт этгээд халдлага үйлджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХБНГУ-ын Хамбург хотод байдаг Еховагийн Гэрч христийн сүмд орон нутгийн цагаар пүрэв гарагийн үдэш 21:00 цагийн үед галт зэвсэгтэй этгээд халдлага үйлдсэн байна. Халдлагын улмаас долоон хүн газар дээрээ амиа алдсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Цагдаагийн ажилтнуудыг дуудлагын дагуу сүмийн хаалгаар ороход хамгийн дээд давхарт буун дуу гарчээ. Тиймээс халдлага үйлдсэн этгээд өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байж болзошгүй. Цагдаа нар хэрэг болсон газарт галт зэвсэг ашиглаагүй тухай эх сурвалжид дурджээ.

Одоогоор гэмт этгээд чухам ямар сэдлээр халдлага үйлдсэн нь тодорхойгүй байна. Халдлагын улмаас гэмтэж шархадсан 10 орчим хүнийг эмнэлэгт хүргэжээ. Халдлага гарсан даруйд NINAwarn аппликейшнээр дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг дохио илгээсэн байна. Нөхцөл байдал бүрэн тодорхой болоогүй байгаа тул Хамбург хотын иргэдийг гэрээсээ гаралгүй байж аюулгүй байдлаа хамгаалахыг анхааруулжээ. 

Еховагийн Гэрч сүм нь 19 дүгээр зууны үед АНУ-д төвтэйгөөр үүсэн байгуулагдсан христийн шашны урсгалыг даган мөрддөг шашны байгууллага юм. 

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10