Dark Light
Нийгэм | 2023-03-10

Хээрийн түймрийн 5 дуудлага бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хээрийн түймрийн 5 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх хээрийн түймэр нь автомашины доод эд ангид өвс хуримтлагдсаны улмаас, үнсээ ил задгай асгасан, хогоо шатааж байгаад гал алдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. 

Ой, хээрийн түймэр гарч буй шалтгааны нь хүний болгоомжгүй үйлдлээс болж байна. Түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч болзошгүй учраас иргэд та бүхэн: 

 - Түлсэн галын нурам,  асаасан чүдэнзний гал, татсан тамхины цогийг бүрэн унтраах,

 - Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,

 - Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох,

 - Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах,

 - Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх,

 - Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,

 - Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах хүрз, гөвүүр, шүүр гэх мэт багаж хэрэгсэлтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10