Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Буян Налайх худалдааны төвийн автозамын уулзвар суудлын автомашин автозамын гэрэлтүүлгийн багана мөргөж, жолооч нь хавчуулагдсан тухай дуудлагыг 3 сарын 8-ны өдрийн 06:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /19 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Приус-20” загварын суудлын автомашиныг жолоодож яваад автозамын гэрэлтүүлгийн багана мөргөж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2023-03-10
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







