Dark Light
Нийгэм | 2023-03-10

Шүүх урьдчилсан арга хэмжээ авах боломжтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн Б нь Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б нь  “Ц-г хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж хугацаа хожиж байна” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүүхдийг эцгээр нь сар бүр тэжээн тэтгүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

Шүүх хүүхдийн эрх ашиг хөндөгдөж буй байдлыг харгалзан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авч тус хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хүүхдийг эцгээр нь сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Тойм бичсэн: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10