Дундговь аймгийн ..... сумын “Булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 9-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан.
Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, .... сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 23:35 цагт сумын төвөөс гарч 35 км зам туулан 01:00 цагт очиход иргэн Н /43 настай эрэгтэй/ нь Дундговь аймгийн ..... сумын “Хайрхан” гэдэг газар нутагладаг малчин Э-ийн гэрээс ..... сумын чиглэлд охин М/2 настай/-гийн хамт суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
АДМИН








Нийгэм







