Dark Light
Нийгэм | 2023-03-10

Хүчтэй шуурганы улмаас 9 айлын гэр нурж, 5 байшингийн дээвэр хууларчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймаг, Жаргалант сумын Буянт, Рашаант, Цамбагарав, Баатархайрхан багт тус сумын нутгаар 3 сарын 8-ны өдрийн 15:50 цагаас 3 сарын 9-ний өдрийн 13:15 цагийн хооронд салхины хурд 15-28 м/с хүрсний улмаас айлын гэр нурсан, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг 3 сарын 9-ний өдөр хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Буянт багт 3 гэр нурсан, 1 байшингийн дээвэр хууларсан,  Рашаант багт 1 гэр нурсан, Цамбагарав багт 1 гэр нурсан, 2 байшингийн дээвэр хууларсан, Баатархайрхан багт 1 гэр нурсан, 1 байшингийн дээвэр хууларсан, нийт 4 багийн нутаг дэвсгэрт 6 гэр нурж, 4 байшингийн дээвэр хууларсан тухай дуудлагаар ажиллаж 10 өрх айлын, 14 хүн (3 хүүхэд)-ийг нүүлгэн шилжүүлж тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Архангай аймаг, Хашаат сумын Баян багийн “Задгай" /сумын төвд/-д 3 сарын 9-ний өдрийн 17:20 цагт салхины хурд 18 м/с хүрсний улмаас байшингийн төмөр дээвэр хууларч унасан тухай мэдээллийг хүлээн авсан. 

Ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрны төмөр дээвэр хууларсан тухай мэдээллийг тус сургуулийн захирал аймгийн Онцгой байдлын газарт 19:20 цагт ирүүлсэн.

Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сумын Бумбат, Зүлэгт багт тус сумын нутгаар 3 сарын 9-ний өдрийн 20:00 цагт салхины хурд 18 м/с хүрсний улмаас 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. 

Тус сумын Бумбат багийн малчин Ч-ны 5 ханатай гэр, Зүлэгт багийн малчин Д-гийн 5 ханатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 20:10 цагт  ирүүлсэн.

Өвөрхангай аймаг, Бүрд сумын нутгаар 3 сарын 9-ний өдрийн 21:00 цагт салхины хурд 18 м/с хүрсний улмаас 1 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан.

Тус сумын Эрээн багийн малчин Ж-ын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт  22:10 цагт ирүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10