Хойд эцэгтээ зодуулан ухаангүй байгаа 3 настай хүүгийн асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр: “Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 8-ний өдөр эмнэлгийн байгууллагаас гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ гэмтэлтэй ухаангүй байдалтай ирсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 2023 оны гуравдугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө БГД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонд 3 настай эрэгтэй Б нь бусдад зодуулж гуравдугаар сарын 8-ний өдрийн 09 цаг 40 минутын орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтай ирж эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хохирогчийн төрсөн эх Л түүний хамтран амьдрагч Э нар нь эмнэлгийн байгууллагад хүргээд Л-ийн хамт хамтран амьдрагч Б нь зугтсан бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулсны үндсэнд холбогдогч Э-г олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчлан, цагдан хорих таслан сэргээх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас гэмтлийн зэргийг тодорхойлохоор шинжээч эмчийг ажиллуулж байна. Яллагдагч Э нь өмнө нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.2-т заасан ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тус хэрэгт холбогдуулан эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.1 зүйл 12.4 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг БГД-ийн прокурорын газарт хүргүүлээд байна.
3 настай эрэгтэй Б-ийн биед шинжээч эмч үзлэг хийхэд хүүгийн шулуун гэдэсний хэсэгт хавагнаж цус хурсан шинэ гэмтэлтэй. Мөчдөөрөө 1-3, 4-5 хоносон цус хуралттай, гавал тархинд цусан хураа үүссэн, хүзүүний гурван нугалам хугаралтай хэмээн шинжээч эмч дүгнэсэн. Хүүгийн 6 настай ах эмээ өвөөгийн хамт байгаа” гэв.
АДМИН








Нийгэм







