БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Цэрэндулам болон албаны бусад хүмүүс Цаг уур орчны шинжилгээний газрын үйл ажиллагаа, техникийн шинэчлэл, салбарын болон албан хаагчдын өмнө тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтад ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин албан хаагчдын хамт оролцлоо. Цаг уурын салбарт 61 хувь нь эмэгтэйчүүд ажилладаг ба Улсын хэмжээнд 1893 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.
- Уулзалтаар Цаг уур, орчны шинжилгээний газраас явуулж буй ажил, мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлдэг байх;
- Салбарын онцлогоос шалтгаалж ЦУОШГ-ын албан хаагчид 24/7 буюу шөнийн цагаар ажилладаг ба шөнийн цагийн нэмэгдлийг олгох;
- Орон нутгийн салбар газруудын техникийн хангамж, лабораторийн чанар, албан хаагчдын нийгмийн асуудал, цагийн зохицуулалт, боловсон хүчний нөөц, чадавхын асуудалд анхаарал тавьж, мэдээлэлдэг байх, хамтран шийдвэрлэдэг асуудлаар санал солилцож, үр дүн гаргаж ажиллахыг хүслээ.
- Нэмэлт мэдээлэл хүргэхэд Цаг уурын Улсын сүлжээнд 185 автомат станц ажиллаж байгаа бөгөөд 318 өртөө, харуулын 53 хувь нь автомат станцаар хэмжилт хийж байна.
- Манай Улсын үндэсний ус цаг уурын салбарт анх удаа 2011 оны 11 дүгээр сараас агаар мандлын загваруудын тооцоонд 768 тооцооллын нэгж (core) 6.4Tflop тооцооллын хурдтай Суперкомпьютерын технологи нэвтэрсэн. Үүний үр дүнд цаг агаарын урьдчилсан мэдээний таарц 5% сайжирсан. Одоогийн байдлаар агаар мандлын болон орчны 11 загварыг өдөрт 25 удаа ажиллуулж өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаагийн зэрэгцээ судалгаа шинжилгээний зориулалтаар бүрэн хүчин чадлаар нь ашиглаж байна.
- Удахгүй Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Суперкомпьютерын тооцооллын хүчин чадлыг нэмэгдүүлж, 10-15 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай ЦУОШГ-аас танилцууллаа.
АДМИН








Нийгэм







