Монголын боксын холбооноос Бүгд Найрамдах Энэтхэг улсын Шинэ Дели хотод болох Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байгаа билээ.
Тэмцээний бэлтгэлийг эмэгтэйчүүдийн шигшээ баг Сэлэнгэ амралтын баазад хийж эхлээд бүтэн сарын нүүрийг үзэж байна.
Монголын боксын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх Сэлэнгэ амралтын бааз дахь эмэгтэйчүүдийн шигшээ багийн бэлтгэлийн баазаар зочилсон бөгөөд тэрээр эмэгтэйчүүдийн шигшээ багийн нийт баг тамирчдадаа амжилтыг хүсэж хувийн зүгээс гарын бэлгийг гардууллаа.
АДМИН








Нийгэм







