Dark Light
Нийгэм | 2023-03-11

Сайд Л.Энх-Амгалан Австрали улсад нарийн мэргэжлээр сурч буй оюутнуудтай уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 3 дугаар сарын 9-нд тус улсын шилдэг их сургуулиудад ажиллаж буй эрдэмтэн судлаач, докторууд болон докторын зэргээр суралцаж буй Монгол оюутнуудтай ажил хэрэгч өглөөний цай хамт уужээ. 

Австралийн их сургуулиудад ажиллаж, суралцаж буй 12 доктор, докторант, судлаач оюутнууд уулзалтад оролцож, өөрсдийн эрдэм шинжилгээний ажлын явц, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулсан байна. 

Австралийн тэргүүний их сургуулиудад нарийн мэргэжлээр эрдмийн зэрэг горилж буй оюутнуудын сурлага хөдөлмөрт БШУ-ы сайд Л.Энх-Амгалан амжилт хүсээд Австрали Улсад сурч мэдсэн эрдэм мэдлэгээрээ ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10