Dark Light
Нийгэм | 2023-03-11

"Халуун сэтгэл-23" явуулын үзлэгийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас зохион байгуулж буй “Халуун сэтгэл-23” үзлэгийн баг энэ амралтын өдрүүдэд буюу 11-12-нд Ерөө суманд ажиллахаар аян замдаа гарсан байна.

Энэ удаагийн баг 2 чиглэлд ажиллах ажээ. Тодруулбал аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Б.Одгэрэл ахлагчтай явуулын 1-р баг Ерөө сумын Хангайн даваа, Баруун сэнстэй, Зүүн сэнстэй, Хужирт, Шаазгайт, Улаан булаг, Нарийн хөндий, Хандгайт, Жанжин толгой, Энхтал, Лазаратын ар, 5-р бригад чиглэлд ажиллах аж.

Харин аймгийн ЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Дэлгэрцэцэг ахлагчтай 2-р баг тус сумын Жаргалантын тохой, Хужирын хаяа, Ангархай ам, Буйлаастай, Хүзүүвчний өвөр, Гүн толгой, Хонгорын нуруу, Модон завод, Карников, Цагаан тохой, Баянгол чиглэлд тус тус ажиллахаар замдаа гарчээ.

Дээрх явуулын үзлэгийн багийнхан дотор, хүүхэд, эх барих, ЭХО, ЭКГ зэрэг үзлэг оношлогоонууд хийх юм. Мөн сумын төв буюу суурин багт сэтгэц, мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, сүрьеэгийн үзлэг, рентген, ЭКГ, ЭХО зэрэг оношлогоог хийж үйлчилнэ.  

Тус багийн эрхэм зорилго бол алслагдсан сум, багт амьдарч буй малчин айл өрх, отор нүүдлээр явж буй малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэхэд чиглэдэг ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10