Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагын ахмадын хорооноос “Монгол цэргийн өдөр”-ийг угтаж төрийн цэргийн болон хууль сахиулах 13 байгууллагын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулж байгаа спортын “Бидний нөхөрлөл” тэмцээн амжилттай болж өндөрлөн, шилдгүүдээ шалгарууллаа.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын нэгдмэл үйл ажиллагааг бэхжүүлэх, бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус тэмцээнд оролцогчид билльярд, буудлага, волейбол гэсэн гурван төрлөөр өрсөлдсөн юм.
Буудлагын төрөлд:
Нэгдүгээр байр-Дотоодын цэргийн штаб
Хоёрдугаар байр-Батлан хамгаалах яам
Гуравдугаар байр-Хил хамгаалах ерөнхий газар
Билльярдын төрөлд:
Нэгдүгээр байр-Хил хамгаалах ерөнхий газар
Хоёрдугаар байр-Зэвсэгт хүчний жанжин штаб
Гуравдугаар байр-Агаарын цэргийн командлал
Волейболын төрөлд:
Нэгдүгээр байр-Тагнуулын ерөнхий газар
Хоёрдугаар байр-Хил хамгаалах ерөнхий газар
Гуравдугаар байр-Цагдаагийн ерөнхий газар шалгарлаа.
АДМИН








Нийгэм







