Далай лам Дармасалад ном айлдах үеэрээ Монголын Живзундамба хувилгаан заларч байгааг хэлснээр, Х Богд хэдийнээ тодорсныг олон бүгдээрээ хоёргүй нэг утгаар мэдэж авлаа. Лам хувраг, судлаачид, түүхчид, нийгмийн зүтгэлтнүүд, монголчуудын дийлэнх олонх нь Монголын шашны тэргүүн Х Богдоор монгол хүү тодорсныг талархан дэмжиж байна. Шүүмжлэх эрхтэй, шүтэхгүй байх эрхтэй ардчилсан орон боловч шарын шашны хутагт, хувилгаадыг тодруулах нь сонгууль шиг бүгдэд таалагдах, эсвэл коммунист маягаар заавал 3 ямаатай үгээгүй малчин ард, ажилчин ангийн хүүхэд байх албагүй. Сонгууль явуулж, саналаа өгч, хар машинаар тоолдоггүй. Хувилгаан сошлд таалагдах хандлага, сонгуулийн рейтингээр тодордоггүй. Материалист прагматик сэтгэлгээгээр хувилан төрсөн сүнсийн таньж мэдэх аргагүй. Аргын бус билгийн ухаан. Өөрийн нарийн дэг жаягтай, олон зуун жилийн тогтсон уламжлалтай. Төрсөн жилийн мэнгэ төөргөөс эхлээд, урьд насны эд хэрэглэл, учрал тохиолоо таньж мэдэж буй эсэхээс өгсүүлээд, урьдын дүрийн гэрээс захиа, эцэст нь Далай лам алтан бумбанаас шиваа буюу сугалаа татсанаар тодруулдаг. Монголд ямар шашнаа шүтэх, эс шүтэх нь хүний эрх. Бурхны шашинтнууд тэргүүнээ, уламжлалаа сүслэн бишрэх нь бас л хүний эрх юм. Шүтэх эрхтэй, шүтэхгүй ч байх эрхтэй. Гагцхүү өөрөө шүтэхгүй байлаа гээд өрөөлийн шүтлэг өөд шүлсээ хаях эрхгүй юм.
Богдууд хорвоогийн эгэл амьдралыг огоорсон тул үйл хэргээ залгамжлуулах үр хүүхэд гэж үгүй, сансрын хүрдэнд эргэн төрдөг, үргэлжлэн дуусашгүй гэж бурхны шашинтнууд тайлбарладаг. Төрийн гурван өндөрлөг гэдэг шиг Гэлүгбагийн шашны гурван тэргүүний нэг Богдоор монгол хүн тодорсон нь 3 дахь тохиолдол болж байна. Түшээт хан Гомбодоржийн хөвүүн, Чингис хааны шууд удмын Занабазар Анхдугаар Богд гэгээнээр тодорсон. Хоёрдугаар Богд гэгээн ч алтан ургийн монгол хүн байсан бөгөөд үндэс угсаагаа өмгөөлж, Чингүнжавын бослогыг дэмжсэний улмаас хорлогдсоноос хойших бүх дүр нь Төвдөөс тодорч ирсэн. Өөрөөр хэлбэл, 265 жилийн дараа монгол хүн Богд гэгээнээр тодорсон нь тусгаар Монгол улсын үндэсний эв нэгдэл, соёлын баталгаа болно гэж судлаачид үзэж байна.
Жир хүнийг шинждэг намтар угсаагаар шүүж үзсэн ч Х Богд нь аав нь дэлхийд данстай математикч эрдэмтэн, ээж нь эдийн засагч, өндөр боловсролтой, хоёр талаасаа тоооюунлаг гэрт төрж өссөн хөвүүн юм. Хоёр талынх нь аавынх нь ээж, ээжийнх нь аав хоёулаа тооны багш, эрдэмтэн байсан удамтай ихэр хөвүүдийн нэг. 2015 онд төрсөн Агуйдай, Ачилтай хэмээх ихэр хөвгүүдийн чухам нь хэн нь хувилгаан хутагтын хойд дүрээр тодорсон нь одоогоор тодорхойгүй байна.
АДМИН








Нийгэм







