Dark Light
Нийгэм | 2023-03-12

Угаасаа байхгүй юмыг урьдчилан байхгүй болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жолооны эрхгүй Ч.Маралмаа жолооны эрхээ 3 жилээр хасуулж, зорчих эрхээ 2 жилээр хязгаарлуулж, 1,7 сая төгрөгөөр торгууллаа. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдээд яахав гэдэг шиг төрж амжаагүй жолоочид төмөр хүлэг унахыг нь 3 жил хориглосон байна. Авч амжаагүй үнэмлэхийг нь 3 жилээр хүчингүй болгожээ. 12 настай хохирогч охины ар гэр гомдолгүй, машин тэргээ мөргүүлсэн хүмүүс хохиролгүй гэж мэдүүлсэн нь ийм шийдвэр гарахад нөлөөлсөн байна. Мөргүүлсэн охины зөвхөн бие махбодийн гэмтэл бус сэтгэл санааны хохирлыг тооцох ёстой байсан гэж хуульч, өмгөөлөгчид байр сууриа илэрхийлж байна.  

Жолооны үнэмлэхгүй хүний жолооны үнэмлэхийг 3 жилээр хураана гэж яг юу гэсэн үг вэ? Товчхондоо Ч.Маралмаа жолооны үнэмлэх авах гэж байсныг нь таслан зогсоогоод, ойрын гурван жилдээ жолоодох эрх олгохгүй ээ л гэсэн үг юм байна. Хэрвээ ийм шийдвэр гаргаагүй бол Ч.Маралмаа машин барих эрхтэй болох байсан юм. Гагцхүү олны анхааралд өртсөн энэ хэрэг төмөр хүлэг унасан толгойгүй хүмүүсийн толгойг илж өөгшүүлэн эцэслэгдэж байгаа нь ноцтой. Жолоочийн үнэмлэхтэй эсэхээс үл хамааран, хүлээх хариуцлагыг нь илүү боловсронгуй болгох ёстойг санууллаа. Нийтийн анхааралд өртөөгүй авто ослын олон хэрэг онцын хариуцлага шийтгэлгүй өнгөрч, төмөр хүлэг унасан толгойгүй хүмүүс замаа олохгүй галзуу, урдахаа харахгүй согтуу давхисаар л байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10