Хойд эцэг гэх үү, эхийнх нь нууц амраг аль нь болох нь үл мэдэгдэх 34 настай Э гэгч 3 настай хүүг ухаангүй болтол нь зодсон хэрэг Мартын 8-ны өдөр ил боллоо. Балчир жаахан хүүгийн хүзүү, нуруу, гар хугарч, тархи нь хүнд гэмтэж Гэмтлийн эмнэлгийн сэхээнд ухаан орохгүй, цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа гэж эмч хэлж байна. Хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх онош нэмж тогтоогджээ.
Нялх хүүхдэд эр бяраа гаргасан этгээд хоёр хонолгүй баригдсан бол хэргийг нуун дарагдуулсан ээж Л-ийг нь таслан сэргийлжээ. Амьтан хүртэл үр зулзагаа хамгаалж амь, биеэ зориулдаг байтал төрсөн үрээ биш нууц амрагаа хаацайлсан байна. 3-р сарын 6-нд зодуулж, хүчирхийлүүлсэн хүүг эмнэлэгт яаралтай үзүүлэхийн оронд бүтэн 2 хоног нуун дарагдуулж, бөө дээр очиж цаг алдуулжээ.
Хөдөө уурхайд ажилладаг төрсөн эцгийнх нь эзгүй хойгуур эхнэр нь хүн биш адгуусыг гэр орондоо авчран хормойн бузар болж, явалдаж байсан байна. Л нь 3-6 насны хүүхдүүдтэйгээ байр түрээсэлж амьдардаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Э гэгч гэрт нь хүүхэд харж үлдэхдээ хэрэг үйлдсэн гэснээс үзэхэд хийдэг ажилгүй, авдаг цалингүй, биеэ үнэлсэн, хэн хүнд нэмэр биш нэрмээс, зай биш лай болсон этгээд байсан бололтой. Э нь 2018 онд хүний бие хөнгөн гэмтэл учруулах, залилах гэмт хэрэгт ял шийтгэл хүлээж байсан этгээд юм. Түүнийг цагдаагаас Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүчиндэх заалтаар яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ. Хохирогч хүүгийн 6 настай ах нь өвөө, эмээгийндээ байна. Бяцхан хүү өмөөрөх эхгүй байлаа ч өмгөөлөх эх оронтой, өмөлзөх ард түмэнтэй Монгол Улсын иргэн юм.
АДМИН








Нийгэм







