Dark Light
Нийгэм | 2023-03-12

Автомашины шинэчилсэн бүртгэл, тооллого эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдрөөс автомашины шинэчилсэн бүртгэл, тооллого эхэлнэ. Тус тооллогоор жил болгон техникийн үзлэгтээ ордог, татвар, даатгалаа төлдөг, хаяг, байршил нь тодорхой тээврийн хэрэгслүүдийг дахин тоолохгүй.

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд нэг сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 800 000 мянга орчим нь техникийн үзлэгтээ хамрагдсан байна. Харин 460 000 гаруй нь үзлэгтээ ороогүй байна гэлээ. Эдгээрээс “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журамд тав буюу түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгтээ хамрагдаагүй бол бүртгэлээс хасна гэсэн заалтын дагуу нийт 153 000 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасжээ. Тиймээс тээврийн хэрэгслийн үзлэг хяналтдаа ороогүй, хасалт хийлгүүлээгүй 300 000 орчим тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт орохгүй байгаа учир шалтгааныг тодруулж тооллого болон хасалтыг хийхээр болсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10