Dark Light
Нийгэм | 2023-03-12

Пара тамирчид Бишкекээс таван медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Ази, номхон далайн орнуудын анхдугаар наадам гуравдугаар сарын 2-11-ны өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект боллоо. Жүдо, чөлөөт бөх, сонгомол бөх, таеквондо, каратэ гэсэн төрөлд болсон тус наадмын бөхийн төрөлд Монголын 4 тамирчин дасгалжуулагч Э.Баттүшигийн удирдлага дор хүч үзснээс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирэхээр болов.

Тодруулбал, ОУХМ Намдагдоржийн Эрхэмбаяр чөлөөт бөхийн 65 кг-д алт, сонгомол бөхийн 67 кг-д хүрэл, Дашдоогийн Даваа-Очир чөлөөт бөхийн 70 кг-д мөнгө, ОУХМ Ширэндэвийн Батбаатар 86 кг-д хүрэл, Нансалмаагийн Бат-Эрдэнэ сонгомол бөхийн 77 кг-д хүрэл медаль тус тус хүртлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19