Dark Light
Нийгэм | 2023-03-12

Ирэх 10 дугаар сар гэхэд сургууль, цэцэрлэг, дотуур байруудын нүхэн жорлонг хална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг халж байгаа төсөл 5 үе шаттай хэрэгжиж байгаа. Эхний 1, 2-р үе шатын ажил намайг ажил авахаас өмнө хэрэгжиж эхэлсэн. Уг ажлын тендерийг зарлахдаа түлхүүр гардуулах нөхцлөөр зарласан нь алдаатай буруу шийдвэр байсан. 

Яагаад алдаатай байсан бэ гэвэл 1-т ажлын Зураг төсөлгүй зарлагдсан, 2-т тухайн орон нутаг, сум аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байранд ариун цэврийн өрөө байгуулах ажлыг дутуу тооцсон учраас 1, 2-р үе шатыг дахиж эхнээс нь хийсэн гэсэн үг. 

Өнөөдрийн байдлаар 2 ээлжинд 174 суманд сургууль, цэцэрлэг, дотуур байранд чанарын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн дэд бүтэц бий болж чадсан. Одоо 38 сургууль, цэцэрлэг, дотуур байрын ариун цэврийн байгууламжийг Улсын комисст хүлээлгэн өгөхөөр хүсэлт гаргаад байна. 

Ариун цэврийн байгууламжийн 95 ажил өвлийн улирлын нөхцлөөс шалтгаалан зогмолтын горимд шилжсэн. 3-р ээлжинд төлөвлөгдсөн ариун цэврийн байгууламж, 4, 5-р үеийн байгууламжуудыг бид ирэх 10 дугаар сард багтаан Улсын хэмжээнд нийт 820 орчим Ариун цэврийн байгууламж баригдаж, сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг 100 хувь хална гэж тооцож байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10