Dark Light
Нийгэм | 2023-03-12

Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал үргэлжиллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Францын Засгийн газрын тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт тус улсын нийслэл Парис болон бусад хотуудад энэ он гарсаар долоо дахь удаагаа үргэлжлэн өрнөжээ. 

Үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалд орон даяар сая гаруй хүн, түүний дотор Парист 300 мянган хүн оролцсон бол Дотоод хэргийн яамнаас орон даяар 336 мянган хүн, Парист 48 мянган хүн жагссан гэж мэдээлсэн байна.

Жагсаалын дараа үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс шинэчлэлийн төслийн талаар Францын иргэдтэй зөвлөлдөхийг Засгийн газарт уриалсан мэдэгдэл гаргаснаас гадна өөрсдийнх нь шаардлагыг биелүүлэхээс татгалзаж байна гэж Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг шүүмжилжээ.

Мөн дараагийн эсэргүүцлийн жагсаал гуравдугаар сарын 15-ны өдөр болно гэдгийг мэдэгдсэн байна. Засгийн газрын шинэчлэлийн төлөвлөгөөгөөр тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэх гэж буй нь бүрэн тэтгэвэр тогтоолгохын тулд хамгийн багадаа 43 жил ажиллах шаардлагатай гэсэн үг аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10