Dark Light
Нийгэм | 2023-03-13

2023 оны Хатан ижий нар тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жил, “Монгол цэргийн өдөр”, “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан эх орон, тусгаар тогтнолоороо бахархах, үндэсний соёл, зан заншлаа дээдлэн хүндлэх, газар нутаг байгаль орчноо хайрлах үзлээр үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж тэдгээр нь өдгөө Батлан хамгаалах салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж буй алба хаагчдын ээжүүдийг алдаршуулан өргөмжлөх, тэдний үйлс  бүтээлийг сурталчлан таниулах зорилготой “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээг ЗХЖШ, ЦДБЭЧ-тай хамтран 8 дахь жилдээ зохион байгууллаа. 

Энэ удаагийн арга хэмжээнд 29 ээж оролцож, 9 ээжийг шалгаруулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д.Эрдэнэчимэг “Хатан ижий” хэмээх эрхэм хүндэтгэлийн эзэн боллоо.

Д.Эрдэнэчимэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 31 жил хөдөлмөр зүтгэлээ зориулсан бөгөөд 1978 онд Хорих 423 дугаар ангид бичээч, хүний тоо бүртгэлээр ажилд орсноос хойш  тус ангидаа сурган хүмүүжүүлэгч, нярваар ажиллаж, 2009 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм.

Ахмад ажилтан Д.Эрдэнэчимэг нь 7 хүүхэд өсгөн хүмүүжүүлснээс эдүгээ 3 хүүхэд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 9-23 дахь жилдээ үе дамжин ажиллаж байна. Мөн 2 хүүхэд нь Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн гавьяаны амралтад гарчээ. 

Түүний төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж  “Хатан ижий”-д өргөмжилсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10