Dark Light
Нийгэм | 2023-03-13

Ж.Соронзонд хилийн хориг тавиагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон нь өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй "ЭРХГА" хэмээх компанитай "түрээсийн гэрээ" гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны хооронд 46 удаагийн үйлдлээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлж, их хэмжээний мөнгийг шамшигдуулан завших ноцтой зөрчил гаргасан мөн өндөр насны тэтгэвэрт суусан өөрийн нөхөр Н.Лүндэндоржийг сургуульдаа нийгмийн багшаар ажилд авч, сар бүр 4,500,000-10,868,000 төгрөгийн цалинг олгосон гэмт үйлдлийг хийж байсныг АТГ-аас шалган тогтоож шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлж байсан. 

Уг асуудалтай холбогдуулан сэтгүүлч С.Будрагчаа бүрэн хэмжээний эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж баримтуудыг олон нийтэд дэлгэн харуулсан юм. Тэрээр өнөөдөр яллагдагчаар татагдсан хүн хилээр гарах гэж байгаа талаар цахим хуудаснаа мэдээллээ. 

Бид уг асуудалтай холбогдуулан албаны эх сурвалжаас тодруулахад: 

Уг хэргийн материал шүүхэд ирээгүй байна. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 06-нд хилийн хориг тавиулах санал ирсэн. Тус саналыг шүүх хэлэлцээд 10 дугаар сарын 11-нд татгалзаж шийдвэрлэсэн хэмээлээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10