Dark Light
Нийгэм | 2023-03-13

"Оюу толгой" төслийн далд уурхайн нээлт өнөөдөр болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Ханбогд суманд "Оюу толгой" төслийн далд уурхайн нээлт /2023.03.13/ өнөөдөр болно. Оюу толгойн нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. 

Оюу толгойн гүний уурхайн онцлох тоо, баримтууд:

Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог

Олборлолтын арга: Блокчлон олборлох

Үйл ажиллагаа: Гүний уурхай нь 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллана.

Туузан дамжуулагчийн нийт урт нь 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ.

Хамгийн гүн босоо ам нь “Блю Скай” цамхгийг 12 давхарласантай дүйцнэ.

Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилын нийт урт нь 203 км гаруй байна (ихэнх хэсэгтээ 5.5 м өндөртэй, 5 м өргөнтэй).

Далд уурхайн нээлт 13:00 цагт болох бөгөөд нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио тинто компанийн удирдлагууд оролцох юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10