Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийг ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд цэрэг, спортын цогцолбор тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгуулж байна.
Энэ нь орон нутгийн цэргийн насны залуучууддаа эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчний болон Хилийн анги, салбаруудын үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд явагдаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 13-ны өдөр болсон нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүн, нутгийн ард иргэд оролцсон юм.
Цогцолбор тэмцээн урлаг, спортын 13 төрлөөр энэ сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулагдана.
АДМИН








Нийгэм







