Dark Light
Нийгэм | 2023-03-13

Сураггүй алга болсон иргэнийг гэрээс нь 8 км зайгаас олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн ..... сумын /аймгийн төвөөс  урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т иргэн М, 3 сарын 9-ний өдрийн 07:00 цагийн орчим гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 12-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн М /43 настай, эрэгтэй, тус сумын харьяат/-г эрэн хайх ажиллагааг тухайн өдрийн 12:10 цагаас 20:30 цаг хүртэл 45 км-ийн тойрогт зохион байгуулж, 20:30 цагт гэрээс нь баруун зүгт 8 км-т “Ямаан -Ус” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10