АТГ-ын мөрдөгчийн мэдэгдэл, иргэн, хуулийн этгээдийн гомдол мэдээллийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын газар ашиглалттай холбоотой хяналт шалгалтын ажлууд явагдаж байна.
Өнгөрсөн 2023.03.10-13 ны өдрүүдэд
- Богдхан уулын Бумбатын аманд газар ашиглах зөвшөөрлийн хугацаа дууссан "Р..." ХХК-ын газар дээр Байгаль орчны хяналтын Улсын байцаагч ажиллаж, барилгын үйл ажиллагааг зогсоож хяналт шалгалтын ажил хийгдэж байна.
- Богдхан уулын Бага тэнгэрийн аманд барилгын угсралтын үйл ажиллагаа явуулж байсан "М..." ХХК-ын үйл ажиллагааг зогсоож хяналт шалгалтын ажлыг Байгаль орчны хяналтын Улсын байцаагч нар хийж байна.
- Богдхан уулын Нүхтийн аманд зөвшөөрөлгүй газар ухаж барилгын ажил эхэлж байсныг зогсоож баримт бичгийн үзлэг хийгдэж байна.
Богдхан уулын дархан цаазат газар
АДМИН








Нийгэм







