Dark Light
Нийгэм | 2023-03-13

“Ижоб” системээр дамжуулан сүүлийн 10 хоногт 555 иргэн ажилд орлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформд 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2700 ажлын байр, 17745 ажил хайгч бүртгэлтэй байна. 3702 ажил олгогч бүртгүүлж, сүүлийн 10 хоногийн хугацаанд тус системээр дамжин 555 иргэн ажилд зуучлагджээ. 

Ажил хайх, ажил санал болгох үйл ажиллагааг уламжлалт арга барил буюу хувь хүний мэргэжил, боловсролд илүү тулгуурлан зуучилдаг байсан бол энэхүү системийн “Job matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар, чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр системээс автоматаар ажил санал болгох, ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгож байгаагаараа онцлог юм. 

Системийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүртгэл, мэдээлэл, технологийн тохиргоотой хөгжүүлсэн тул “хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг бүрэн хангаж байгаа зэрэг олон шинэлэг, давуу талууд бий. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10