Dark Light
Нийгэм | 2023-03-14

2022 онд Хөвсгөл аймагт нийт 30 удаа газар хөдөлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас  хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлагаар үргэлжилж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, 10 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 23 сум, 1 тосгоны Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 200 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Хөвсгөл аймаг нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Өнгөрсөн 2022 онд 3.5-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ханх суманд 16, Ренчинлхүмбэ суманд 6, Улаан-Уул суманд 4, Цагааннуур суманд 1, Цэцэрлэг суманд 2, Түнхэл суманд 1 буюу нийт 30 удаа, он гарсаар Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт -1, Ренчинлхүмбэ суманд 3.6-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 8 удаа, Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт 1 удаа тус тус болсон байна. Тиймээс энэ удаагийн команд штабын сургуулиар удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10