Dark Light
Нийгэм | 2023-03-14

Мексик Америкаас аюулгүй орон гэж Мексикийн Ерөнхийлөгч мэдэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мексик улс бол АНУ-аас илүү аюулгүй орон гэж Мексикийн төрийн тэргүүн Андрес Мануэль Лопез Обрадор өчигдөр мэдэгджээ. Мексик улсад аялж байсан Америкийн дөрвөн иргэн барьцаалагдсан явдал тус улсын аюулгүй байдал сул байгаад олон нийтийн анхаарлыг төвлөрүүлээд байгаа юм.

Уг хэрэгтэй холбогдуулан хийсэн хэвлэлийн хурал дээр Ерөнхийлөгч Обрадор “Мексик улсад аялж, зорчиход ямар нэг аюултай зүйл байхгүй, яг л мексикчүүд Америкт, америкууд Мексикт амьдардаг шиг” хэмээн мэдэгджээ. 

Энэ сарын эхэнд Мексикийн хилийн Матаморос хотод аялж байсан Америкийн дөрвөн иргэн зэвсэгтэй этгээдүүдэд барьцаалагдсан юм. Уг халдлагыг хууль бус гэмт хэргийн Gulf бүлгэм үйлдсэн ба Америкийн хоёр иргэн, нэг зэвсэгт этгээд амиа алджээ. 

Уг явдлын дараа буюу өнгөрсөн баасан гарагт Техас мужийн Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газраас иргэдээ Мексикт аялж, амрахгүй байх зөвлөмж гаргасан байна. 

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10