Dark Light
Нийгэм | 2023-03-14

Хөгжлийн банк 1 их наяд 174.8 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны хооронд нийт 1,174.8 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.

Үүнээс:

 - 818.8 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр

 - 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 

 - 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ. 

Нийт 19 төсөлд олгосон  зээлийг хаасан.

 - 14 зээл бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр

 - 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө

 - нэг зээлийг үнэт цаасаар төлсөн. 

Хөгжлийн банк нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. 

Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:

 - 29.5% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг

 - 70.5% нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19